Байгаль орчны нөхөн сэргээлт
“Идэрхайрхан” ХХК нь байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлыг өөрсдийн нэн тэргүүний үүрэг гэж үздэг. Бидний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөг багасгахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна:
- Олборлолтын дараах нөхөн сэргээлт: Бид олборлолтын талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг шат дараалалтайгаар хийж, газрын хэвлий болон хөрсний бүтцийг сэргээн засварладаг.
- Ногоон бүс байгуулах: Олборлолт хийгдсэн талбайг мод, бут, ургамлаар бүрхэж, экосистемийг сэргээх ажлыг тогтмол зохион байгуулдаг.
- Усны нөөцийн хамгаалал: Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэхийн тулд тусгай технологи ашиглаж, усны ашиглалтыг хяналттайгаар явуулдаг.
- Орон нутгийн хамтын ажиллагаа: Бид орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй хамтран байгаль орчны боловсрол, нөхөн сэргээлтийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Цаашид бид байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн сайжруулахыг зорьж байна.
Та бүхний хамтын ажиллагаа бидний хувьд үнэт зүйл бөгөөд ирээдүйн хөгжил дэвшлийн замыг хамтдаа бүтээхийг хүсч байна.





Нөхөн сэргээлтийн биелэлт
2024 онд манай компани техникийн нөхөн сэргээлтийг 0.31га-д, биологийн нөхөн сэргээлтийг 0.55 га талбайд тус тус хийсэн. Уурхайн ашиглалтын талбайд 320ш 2-3 наст агч, хайлаас мод тарьж ургуулсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчны газартай хамтран Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг Зулзагын голд Нарсан ойг нэмэх төсөл ажилд манай байгууллагын зүгээс 3 жилийн байнгийн арчилгаатай 200 мод гүйцэтгэгч Бадрах Дэлгэр ХХК-аар тариулан 10сая төгрөгийн хөрөнгө мөнгө гарган ажилласан байна.